Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хүннү 2222” хорооллын урд талын авто замын усыг соруулж дууслаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 23 секунд

Өнгөрсөн баасан гарагт буюу зургаадугаар сарын 21-ний өдөр "Хүннү 2222" хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтсон. Ийн Нийслэлийн онцгой комиссын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг ГУББГ-д хариуцуулахаар болгосон юм.

Гэвч өнөөдрийг хүртэл тухайн хорооллын СӨХ-оос насос ашиглах цахилгааныг өөрсдөө шийднэ хэмээн шийдвэрлэж өгөөгүйн улмаас ахин ус тогтсон. ГУББГ-аас өнөөдөр өглөөний 08:00 цагаас насосыг ажиллуулж усыг соруулж дууслаа. Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр,

“Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу зургаадугаар сарын 25-нд манай байгууллагаас "Хүннү 2222" хорооллын СӨХ-ны удирдлагуудтай уулзаж насос ашиглах цахилгаан хуваарилах самбарын түлхүүрийг хүлээн авах гэсэн боловч түр хугацаанд хүлээлгэн өгөх боломжгүй, цахилгааны ашиглалтыг хэвийн хэмжээнд оруулсны дараа холбогдох асуудлыг хэлэлцье гэсэн байр суурийг илэрхийлсэн.

Мөн манай байгууллагын мэргэжилтнүүд цахилгааны ашиглалтыг шалгахад сангийн холболтуудыг түр зуурын холболтоор шийдсэнээс гадна ил, түр аргацаасан, шалбарсан, лентээр ороогоод усан дотор масслах эрсдэл үүссэн маш их цахилгааны утас байсан. Үүнийг өргөтгөн томсгох, цахилгааны утсыг багцлах, шинэчлэх шаардлагатай. Түүнчлэн тухайн орчимд ус тогтох нөхцөл үүсгэхгүйгээр борооны ус зайлуулах шугам хоолойд орж ирж буй усыг Туул гол руу гаргахын тулд 22 кВт-ын өндөр хүчин чадлын насостой суурилуулахын зэрэгцээ 15 кВт-ын насосыг давхар ажиллуулах шаардлагатай байгаа юм.

Одоогоор 7.5 кВт-ын насос ажиллуулахад цахилгааны автомат нь буучхаад байгаа нь цахилгаан нь асуудалтай байгаагийн илрэл. Харин ус хүлээн авах сан нь боломжийн хэмжээнд ажиллаж буй учир дээрх шинэчлэлтүүдийг хийвэл хэвийн хэмжээнд ажиллах боломжтой” гэв.

Тэрчлэн цаашид бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул манай байгууллагаас тухайн хорооллын СӨХ-ны хариуг хүлээлгүйгээр шаардлагатай арга хэмжээг шуурхай авахаар ажиллана. Өнөөдөр л гэхэд 06:00 цагаас эхлэн орсон борооны улмаас тогтсон усыг СӨХ-ны ажилтан 08:00 цагт ажилдаа ирснээр насосыг ажиллуулан усыг соруулж эхэлсэн.

Гэвч бороо орж эхлэхэд насосыг зэрэг ажиллуулж, бороо зогсоход ус хүлээн авах санг суллан дараагийн бороо ороход бэлэн байдлыг хангах байдлаар ажиллавал энэ орчимд ус тогтохгүй. Иймд насосын ашиглалтын асуудлыг энэ долоо хоногтоо багтаан шийднэ.

Мөн "Хүннү 2222" хорооллын хойд талын замд гаргалгаа шугамын холболтыг төв шугам руу холбох асуудлыг нийслэлээс анхааран энэ жилдээ багтан шийдэхээр ажиллаж байна гэдгийг онцоллоо.

Бямба гарагийг дуустал согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглолоо
Бямба гарагийг дуустал согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдахыг хориглолоо
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.