Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул хөдөө орон нутагт зорчих жолооч нарыг баталгаат зам гүүрээр зорчихыг онцгой байдлын газраас сэрэмжлүүлээ. Тус газраас гаргасан зөвлөмжид,
- иргэдийг хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,
- мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагах,
- өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэхийг санууллаа.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 01-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.