Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЕХ: Сонгуулийн насны 2.2 сая иргэн саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт маргааш /2024.06.28/ явагдахтай холбогдуулан СЕХ-ноос мэдээлэл өглөө.

Энэ үеэр СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ "Маргааш өглөөний 07:00 цагт улс орон даяар санал авч эхэлнэ. Нийт 2198 хэсгийн хороогоор дамжуулж 2 сая 224 мянган сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. СЕХ болон аймаг нийслэл, сум дүүргийн СЕХ гээд нийт 25700 орчим төрийн албан хаагч сонгуулийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Үүнээс 23 мянга нь бүх шатны сонгуулийн байгууллагад, 2564 нь мэдээлэл технологийн багийн гишүүнээр оролцож байгаа. Харин 12 мянга орчим цагдаагийн алба хаагч нийгмийн хэв журмыг сахих үүрэгтэйгээр ажиллаж байгаа" гэв.

ОБЕГ: Яармаг, Био комбинатын байршилд байгаа айл өрхүүдэд хоёр хоногийн өмнөөс их хэмжээний ус бууж ирэхийг анхааруулсан ч 100 гаруй нь явж, 384 иргэн яваагүй үерт өртсөн
ОБЕГ: Яармаг, Био комбинатын байршилд байгаа айл өрхүүдэд хоёр хоногийн өмнөөс их хэмжээний ус бууж ирэхийг анхааруулсан ч 100 гаруй нь явж, 384 иргэн яваагүй үерт өртсөн
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.