Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: ААН-үүд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлсэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хоёр өдөр үргэлжлэн орж буй борооны улмаас Сэлбэ, Дунд гол үерлэх эрсдэл нүүрлээд байна. Тэгвэл НОК-ын дарга Х.Нямбаатар Сэлбэ голын гүүрэн байгууламжийн нөхцөл байдлыг шалгаж, холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өгч ажиллалаа.

НОК-ын дарга Х.Нямбаатар: Замбараагүй, төлөвлөлтгүй барилгажилтаас үүдэн голын урсац өөрчлөгдөж, далангаа давж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн даланг өргөсгөх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр тухайн орчимд далан давах эрсдэл харьцангуй багасаж буй. Мөн бид үерлэж болзошгүй байршлуудад голын лаг, хагшаасыг цэвэрлэж, голын урсцыг сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж байна. Тэрчлэн аж ахуйн нэгж байгууллагууд стандарт зөрчиж намхан гүүр, гүүрэн байгууламж хийсэн нь голын урсцыг боох нөхцөлийг бүрдүүлж буй. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөж, гүүр, гүүрэн байгууламж доорх лаг, хагшаасыг зөөж, цэвэрлэх ажлыг хийхээр төлөвлөж байна.

Х.Нямбаатар: Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх ажилд Их наяд, Уран ган зэрэг компаниудыг нэмэлт хүчээр оролцуулна
Х.Нямбаатар: Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх ажилд Их наяд, Уран ган зэрэг компаниудыг нэмэлт хүчээр оролцуулна
 
Б.Пүрэвдорж: Ардын намын сайд нар хулгай хийсэн бүх хүмүүсээ хамгаалсан хэвээр байгаа
Б.Пүрэвдорж: Ардын намын сайд нар хулгай хийсэн бүх хүмүүсээ хамгаалсан хэвээр байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.