Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх ажилд Их наяд, Уран ган зэрэг компаниудыг нэмэлт хүчээр оролцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Хоёр өдөр үргэлжлэн орж буй борооны улмаас Сэлбэ, Дунд гол үерлэх эрсдэл нүүрлээд байна. Тэгвэл НОК-ын дарга Х.Нямбаатар Сэлбэ голын гүүрэн байгууламжийн нөхцөл байдлыг шалгаж, холбогдох албаны хүмүүс болон голын урсац хааж барилга барьсан ААН-үүдийн төлөөлөлтэй уулзаж үүрэг, чиглэл өгч ажиллалаа.

Тодруулбал, Улаанбаатар хотын төв замын дундуур дайран өнгөрдөг төмөр замын гүүр усны түвшин нэмэгдэж буйтай холбоотойгоор үерт автах эрсдэл нүүрлэжээ.

Улмаар голын ай сав, лагийг ААН-үүдтэй хамтран цэвэрлэх ажлыг эхлүүлж байэна. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж голын сав газрыг чөлөөлөх ажлын хүрээнд зөвшөөрлөгүй зам, барилга барьсан ААН-үүдэд хариуцлага тооцох, барилгыг буулгах ажлыг үргэлжлүүлэн хийхээ мэдэгдлээ.

Мөн туул голын эрэг дагуу байрлаж буй Их наяд, Уран ган ХХК, АПУ ХХК зэрэг компаниудын удирдлагуудтай хамтарч Сэлбэ, дунд голын лаг, агшаасыг цэвэрлэх ажлыг эрчимжүүлэхээр болов.

НИЙСЛЭЛ: Ус тогтсон 11 байршилд 7900 тн усыг соруулан хэвийн болголоо
НИЙСЛЭЛ: Ус тогтсон 11 байршилд 7900 тн усыг соруулан хэвийн болголоо
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.