Т.Баярхүү: Үргэлжлэн орсон хүйтэн борооны улмаас Дундговь аймагт ноосолсон 300 орчим хонь осгосон

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

---------------------------

-Онцгой байдлын шуурхай штаб, 21 аймаг, нийслэл, дүүргүүдийн шуурхай штабууд ажиллаж байна. Мөн Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар нийслэлийн хэмжээнд гамшгийн улбар шар түвшинд шилжүүлэн холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Орхон, Дархан уул аймагт айлын гэр, хашаа байшин усанд автсан. Мөн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын малчин айлын ноосолсон 300 орчим хонь осгсосон. Нийслэлийн хэмжээнд өглөөний 08:00 цагаас хойш 14:00 цагийн байдлаар айлын гэр, зам талбай усанд автсан 24 дуудлага ирсэн. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд их хэмжээний ус тогтсон 21 байршлаас 7-д нь ус соруулах ажлыг гүйцэтгэж байна. Гол усны үерийн түвшин нэмэгдэж байгаатай холбоотойгоор дунд гол дагуу хоёр газарт сэтэлгээ хийж, голын урсцыг сайжруулах арга хэмжээг авсан.

Сонгинохайрхан дүүүэгт, ус зайлуулах шугам бөглөрч, айлуудын гэр хашаа руу орсон, Сүхбаатар дүүрэгт иргэний танхимын B1 давхар руу ус орсон, Сонгинохайрхан дүүргийн Тахилтын нүхэн гарц, Энхтайваны нүхэн гарц зэрэг нь усанд автсан. Холбогдох байгууллагууд усыг соруулж байна.

Өнөөдөр 11:00 цагт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо дамбадаржаа орчимд айлын гэр хашаа усанд автсан дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид очсон. Эцэг эх нь ажилдаа явсан үед бага насны хүүхдүүд хараа хяналтгүй байгаа учраас усанд автсан байршлуудад байсан хүүхдүүдийг түр хамгаалах байранд шилжүүлж аюулгүй байдлыг нь хангаж ажиллаж байна.

ШУУД: УОК-оос цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна
ШУУД: УОК-оос цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна
 
Б.Хонгорзул Парисын олимпод оролцохоор боллоо
Б.Хонгорзул Парисын олимпод оролцохоор боллоо
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц