Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Голын эрэг дагуу байрлуулсан камераар 200 метр зайд иргэдэд дуут сэрэмжлүүлэг хүргэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Нийслэлийн Онцгой байдлын газраас Туул голын эрэг дагуу иргэдийг голын усны ослоос сэргийлэх, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх, зорчих хөдөлгөөнд хяналт тавьж аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул голын аюултай бүсүүдийг тодорхойлж, нэн шаардлагатай 5 байршилд хяналтын камер байршуулсан. Эдгээр камер нь нэг чигийн болон 360 градус эргэдэг бөгөөд километрийн радиусыг хянаж, цагаан хоолойгоор дуут сэрэмжлүүлгийг 200 метр зайд иргэдэд хүргэж байна.

Энэ жил иргэд олноор зорчиж байгаа 8 байршлыг тодорхойлж, хяналтын камер суурилуулах бэлтгэл ажлын хүрээнд 13 метрийн өндөртэй 8 ширхэг шон байрлуулж, сүлжээнд холбох ажил хийгдэж байна.

Голын эрэг дагуу хяналтын камер суурилуулан, иргэдийн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж, голын усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг газар дээр хүргэн, усны ослоос урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн технологийг ийнхүү нэвтрүүллээ.

“Борооны дараах мөөг шиг“ үр ашиггүй төслүүд эдийн засгийг дордуулах эрсдэлтэй
“Борооны дараах мөөг шиг“ үр ашиггүй төслүүд эдийн засгийг дордуулах эрсдэлтэй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд