Угаарын хийн хордлого, галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө НОБГ-ын газраас өнөөдөр мэдээлэл өглөө
Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 1909 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ. Онцгой байдлын байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн 223 тэрбум төгрөгийн хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 2600 гаруй иргэдийн амь насыг аварчээ. Харин нийт гал түймрийн улмаас иргэд, аж ахуй нэгжид 9.4 тэрбум төгрөгийн хохирол учирч, 18 иргэн түлэгдэж, 17 хүн амь насаа алдсан тоо байна.
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Дэд хурандаа Д.Хадбаатар: “Гал түймрийн 65 хувь нь гэр хороололд гарч байна. Гарч байгаа шалтгаан нөхцөлийн 50 гаруй хувь нь зуухны аюулгүй ажиллагаа болон цахилгааны аюулгүй байдал хангагдаагүйгээс үүдэлтэй. Өнгөрсөн онтой харьцуулбал нийслэлийн хэмжээнд гарсан гал түймэр 50 хувиар өссөн. Иймээс НОБГ-аас “Галлагаа эхэллээ,цахилгааны аюулгүй байдлыг хангая” урианы дор нэгдсэн арга хэмжээг эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд дөрвөн үе шаттайгаар ажиллаж, гэр хороололд амьдарч байгаа айл өрхүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл, хяналт шалгалт, заавар зөвлөмж хүргэнэ" гэв.
Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 367 түлш борлуулалтын цэг ажиллаж байна. Энэ онд нийт 400 борлуулалтын цэг ажиллах юм байна.
Иймд иргэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, зохион байгуулж буй ажлуудад идэвхтэй оролцож, заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг НОБГ-аас зөвлөлөө.