Авлигатай тэмцэх газраас УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ-ийг танилцуулж байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 4-р бүс болох Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч, МУ-ын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын ХОМ-ийг танилцуулж байна.
Орлого: Түүний өөрийн орлого 267 сая төгрөг. Харин гэр бүлийн нийт орлого нь 167 сая төгрөг байна.
Орон сууц, барилга байгууламж: Тэрбээр амины орон сууцгүй, нийтийн нэг орон сууцтай. Зуслангийн нэг байшинтай. Хашаа, байшин, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилгагүй бөгөөд өөрийн гэсэн гэргүй, авто зогсоолгүй, авто гражгүй хэмээн мэдүүлжээ. Тэрбээр нийт 802 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэж үнэлэгдсэн байна.
Тээврийн хэрэгсэл: Байхгүй
Мал, аж ахуй: Байхгүй
Газар: 384 м2 хэмжээ бүхий нэг газартай
Үнэт эдлэл, түүхэн үнэт зүйл: 35 сая төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэлтэй
Хадгаламж: 234 сая төгрөгийн хадгаламжтай бөгөөд гадаад улсад хадгаламжгүй, бэлэн мөнгөгүй
Авлага: Байхгүй
Зээл: Байхгүй
Компани, нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: Баялгийн хувь ХК-д 10000 ш хувьцаа, Женко тур бюро ХК-д 1000000 ш хувьцаа, Женко тур бюро ХК-д 3505879ш хувьцаа, ХИД ХХК, Вэбсофт ХХК, Талх чихэр ХК-нд 193569ш хувьцаа, Баянгол зочид буудал ХК-нд 84607ш хувьцаа, Ай номадик ХХК, Өүпэн спейс ХХК-нд 6762350ш хувьцаа, Женко тур бюро ХК-нд 1438367ш хувьцаа, Мах импекс ХК, Баян-Исгрийт ХХК, Наран баянбүрд Хоршоо, Эрднэс таван толгой ХК, Түмэнхишигтэн ХХК, Кинисмос ХХК, Их Монгол Чага интернэшнл ХХК, Дархан нэхий Х-нд 653000ш хувьцаа тус тус эзэмшиж байна.