Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 1942 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1517, гэмт хэргийн шинжтэй 114 дуудлага, мэдээлэл болохыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэв. Тус төвийн хоногийн нөхцөл байдлын мэдээлэлд дурдсанаар гэмт хэргийн шинжтэй 67 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 16 хэргийг нөхөн илрүүлжээ. Мөн согтуугаар жолоо барьсан 46 хүнийг илрүүлж 106 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Харьцуулахад ням гарагт 105 хүн эрүүлжүүлэгдсэн нь амралтын өдрийнхтэй адил байгаа юм.