Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын улмаас сүүлийн таван сарын дотор 114 хүн амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар 2351 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 3879 хүний амь нас, 138.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 114 хүн амь насаа алдаж, 73 хүн түлэгдэж, бэртэн, 445 гэр, орон сууц, барилга эвдэрч, 304 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 22 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 1545 буюу 67 хувь нь гал түймэр, 546 буюу 23 хувь нь хүний үйл ажиллагатай холбоотой осол, 164 буюу 7 хувь нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 52 буюу 2 хувь нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 44 буюу нэг хувь нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсан аж.

Богдхан уулын дархан цаазат газраас Архангай аймгийн Булган ууланд янгир сэлгэн нутагшуулжээ
Богдхан уулын дархан цаазат газраас Архангай аймгийн Булган ууланд янгир сэлгэн нутагшуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.