Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богдхан уулын дархан цаазат газраас Архангай аймгийн Булган ууланд янгир сэлгэн нутагшуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Богдхан уулын дархан цаазат газраас өнгөрсөн 2023 онд Ховд-Улайстай, Алтай-Улаангом чиглэлд, Хөвсгөл аймгийн Жаргалант сум Жаргалант хайрхан уул, Архангай аймгийн Булган ууланд тус тус нийтдээ 28 тооны янгир (Capra sibirica Pallas)-ыг сэргээн нутагшуулсан аж.

Тэгвэл тус янгир сэргээн нутагшуулах ажлын үргэлжлэл болж энэ онд дахин 15 янгирыг Архангай аймгийн Булган ууланд шилжүүлэн, сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагууд амжилттай хийж гүйцэтгэлээ. Тус Булган ууланд нутагласан янгирын сүрэг эхнээсээ үр төлөө өгч эхэлсэн байна.

Мөн 2024 оны Улсын их хурлын хаврын чуулганаар Архангай аймгийн Булган уулыг Монгол улсын дархан цаазат газар болгон хамгаалалтанд авсан.

Энэхүү янгир сэргээн нутагшуулах ажлыг шинжлэх ухааны мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн үе шаттайгаар зохион байгуулсаар байгаа бөгөөд Богдхан уулын дархан цаазат газраас Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Жаргалтант хайрхан ууланд 10 янгир сэргээн нутагшуулах, шилжүүлэх ажлын дахин зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангажээ.

Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа

ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн асан Д.Ганболдын “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвших эсэхийг шийдэх шүүх хурал болно
ҮЙЛ ЯВДАЛ: УИХ-ын гишүүн асан Д.Ганболдын “Үндэсний эвсэл”-ээс нэр дэвших эсэхийг шийдэх шүүх хурал болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.