Премер лигээс урилга авч, мөрөөдлийнхөө цэнгэлдэх хүрээлэнд зочлон, шүтээн хөл бөмбөгчинтэй уулзсан Б.Очирваань эх орондоо ирлээ. Тэрбээр, Олд Траффорд цэнгэлдэхэд зочлон мөрөөдлөө биелүүлэхийн тулд 20 улсаар дамжиж, 14,000 километр замыг дугуйгаар туулсны эцэст зорьсондоо хүрсэн юм.
Өнөөдөр түүнийг эх орондоо ирэхэд нь гэр бүлийнхэн нь угтан авсан бөгөөд энэ үеэр Б. Очирваанийн ээж Н.Амарсайханы сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "Хүүгийнхээ бичлэгийг үзээд бүгд уйлсан. Хөл бөмбөгийн талбай үзчихээд л ирнэ гэж бодсон. Ийм амжилт гаргана гэж төсөөлөөгүй" хэмээсэн юм.