Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Манчестер Юнайтед”-ын фанат Б.Очирваань: Нэг жилийн хугацаанд дугуйгаар аялахдаа сорилт бүрийг давж, маш том боловсрол эзэмшлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Манчестер Юнайтед багаас “Олд Траффорд“ цэнгэлдэх хүрээлэнд тоглох урилга авч, мөрөөдлийнхөө цэнгэлдэх хүрээлэнд зочлон, шүтээн хөл бөмбөгчинтэй уулзсан Б.Очирваань өнөөдөр /2024.06.11/ эх орондоо ирлээ. Түүний хувьд мөрөөдлөө биелүүлэхийн тулд нэг жилийн хугацаанд 20 улсаар дамжиж, 14.000 километр замыг унадаг дугуйгаар туулсны эцэст зорьсондоо хүрсэн. Тодруулбал, өөрийн шүтээн хөлбөмбөгчин болох Уэйн Рүүнитэй уулзаж буй мөч нь олон хүний хайр, хүндлэлийг дагуулж, өнгөрөгч оны долоодугаар сард “Манчестер Юнайтед”-ын албан ёсны сайтад монгол фанатын "галзуу" аяллын талаарх нийтлэл гарч байв.

Б.Очирваань "Нэг жилийн турш аялсан дугуйтай аяллаа дуусгаад өөрийнхөө төсөөлснөөс илүү маш олон гайхалтай зүйлсийг мэдрээд ирлээ. Өөрийнхөө дэмждэг хөлбөмбөгийн тоглогч, дэлхийн хамгийн агуу дасгалжуулагчдын нэгтэй уулзаж, Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлсэнд баяртай байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд том боловсрол эзэмшлээ. Олон зүйлийг харж, мэдэрч, суралцаж, Монгол түмнээсээ урмын сайхан үгсийг ихээр сонссон. Энэ бүхэн сайхан байлаа.

Нэг жилийн хугацаанд сорилт бүрийг даваад өөрийгөө хөгжүүлж чадлаа. Маш том боловсрол эзэмшлээ гэж харж байна.

Манчестер Юнайтедаас Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд над шиг дэмжигч төдий хүн тоглох урилга авна гэдэг ховорхон тохиолдол. Тиймдээ ч тоглохыг хүсдэг байсан Олд Траффорд цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг тоглосондоо туйлын их аз жаргалтай байлаа. Тус цэнгэлдэхэд тоглох нь дэмжигч хүнд хувьд бараг л боломжгүй зүйл байсан. Нүдээ аниад төсөөлдөг байсан мөрөөдлөө биелүүлэх үнэхээр гайхалтай мэдрэмж байлаа.

Завьт эргүүл ажиллаж эхэллээ
Завьт эргүүл ажиллаж эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.