Дугуйн холбооноос Б.Очирвааньд дугуйн спортын нэгдүгээр зэрэг өглөө. Тэрбээр өнөө өглөө эх орондоо газардсан бөгөөд дугуйчид түүнийг ийнхүү угтаж авсан юм.
Өдгөө 26 настай Б.Очирваань унадаг дугуйгаар Английн Манчестер хот хүртэл аялаж өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлсэн нь цахим орчинд төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан билээ. Тэрбээр Улаанбаатараас Английн Манчестер хот хүртэл 12800 гаруй км замыг тэрбээр өөрийн итгэлт унаа болсон Германы “CUTE” брэндийн “TYRING” дугуйгаар туулж хүүхэд наснаасаа шүтэн биширдэг "Манчестер Юнайтед” багтайгаа уулзаж мөрөөдлөө биелүүлсэн билээ.