ЧУУЛГАН: Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг түр хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 2 секунд

УИХ-ын чуулганы өнөөдөр /2025.05.08/-ийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, уг асуудлаар тодорхой шийдэлд хүрсний дараа дахин хэлэлцүүлэхээр түр хойшлууллаа.

Уг дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм.

Сануулахад, Үндсэн хуулийн цэц 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт "Тойрогт ногдсон мандатын тооноос ... дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн ... саналын хуудсыг хүчингүйд тооцно." гэж заасны "... дутуу ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... чөлөөтэй ... сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна. Тиймээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн "... дутуу ..." гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр уг дүгнэлтэд дурджээ.

Р.Эрдэнэбүрэн: Улаанбаатар хотыг 14 хот болгож хуваах хууль Үндсэн хуулийн зөрчил рүү орохгүй. Маш сайн хууль болсон
Р.Эрдэнэбүрэн: Улаанбаатар хотыг 14 хот болгож хуваах хууль Үндсэн хуулийн зөрчил рүү орохгүй. Маш сайн хууль болсон
 
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан эмэгтэй “гомдолгүй” гэж мэдүүлсэн ч шийтгэл оногдуулна
ЦЕГ: Нөхөртөө зодуулсан эмэгтэй “гомдолгүй” гэж мэдүүлсэн ч шийтгэл оногдуулна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!