Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна. Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
  • Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын гольдрол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
  • Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
  • Тэнгэрийн байдал, үүл, салхины чиг, мал амьтны хөдөлгөөн, араншинг шинжих гэх мэт үер усны аюулаас урьдчилан сэргийлэх уламжлалт аргаас суралцах;
  • Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байх.
  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх.
  • Зөвшөөрөгдсөн зам, гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Д.Отгонхүү:  Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь Монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даанч санаагүй
Д.Отгонхүү: Пүүжээ маань цай буцалгаад, дараа нь Монголоос авчирсан шуузаараа шөл хийсэн. Тухайн үед найзынхаа хийсэн хамгийн сүүлийн хоол гэж даанч санаагүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ