UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулж энэ долоо хоног буюу зургаадугаар сарын 3-7-ны өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, прогноз, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.
БАЙР СУУРЬ: Тогтолцооны өөрчлөлтийг хийж, авлига, хулгайг жигшсэн ДӨРВӨН жил болж өндөрлөв
Монгол Улсын Их Хурлын 8 дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусаж, отгон чуулганаа өндөрлүүлэв. Тэд энэ хавар 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. Сүүлийн 76 гишүүнтэй парламент өнгөрсөн дөрвөн жилд хэрхэн ажилласан талаарх УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэе. Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.
Популист шийдвэрийн гор эдийн засгаа сүйрүүлэх үү
Энэ оны нэгдүгээр улиралд эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй гарчээ. Инфляц 6.4 хувьд хүрч Монголбанкны зорилтот түвшинд хүрч буураад байна. Монгол руу орох валютын урсгал нэмэгдсээр нөөц анх удаа 5 тэрбум ам.доллар давж, ам.долларын ханш сулрав. Эдийн засгийн эерэг үзүүлэлтийг харвал сонгуулийн амлалт шиг л байна. Өнгөц харвал, төгрөг чангарч, ам.долларын ханш суларсан, эрх баригчдын шийдвэрээр ногдол ашиг тарааж, цалин тэтгэвэр, халамж нэмэгдэж, малчдад хүүгүй зээл олгосноор өрхийн амьдрал өөдөлжээ. Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.
СУРВАЛЖИЛГА: Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотойгоор “цагаан сонголт“ аль ч нам, улстөрчдийн “олз“ болох ЧАДАМЖГҮЙ болсон
20 гаруйхан хоногийн дараа бид дараагийн 126 гишүүнтэй парламентад илгээх төлөөллөө сонгох гэж байна. Энэ удаагийн сонгуульд бид холимог тогтолцоог ашиглахаар Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж баталсан. Харин сонгууль дөхсөн эл өдрүүдэд олон нийтийн сонголтод нөлөөлөх гэсэн улс төр, суртал ухуулгууд газар авдаг нь нууц биш. Үүний нэг хэлбэр нь, "цагаан сонголт" буюу хоосон саналын хуудас уншуулахыг уриалах явдал. Начир дээрээ "цагаан сонголт" хийх эрх сонгогчид бий. Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.
“ҮХЛИЙН ЦЭГ“
Нэг ангийн хоёр ширээ эзгүйрч, гэрт гэгээ тасарсан уйтай өдрүүд... Аялалд явсан хүү, охин хоёр эргэж ирсэнгүй. Тэд дөнгөж долоохон настай, сургуулийн босгоор алхаад удаагүй нэгдүгээр ангийн сурагчид байсныг албаны эх сурвалжууд мэдээлж буй. Гэхдээ цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэх хариу тайлбарыг өгч байгаа билээ.
2024.05.28 Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт ноцтой осол гарч, хоёр бяцхан зүрх зогссон гунигт өдөр. Суудлын автомашинд зорчиж явсан хүүхдүүдийг том оврын машин араас нь мөргөсөн ноцтой осол гарсан шалтгаан өнөөдөр тодорхойгүй. Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.
Модон жорлонгоо өөрчлөхгүй бол жуулчид уриад ХЭРЭГГҮЙ
2023 онд аялал жуулчлалын салбарт 1.3 тэрбум ам.доллар буюу дөрвөн их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлтийг бий болгож чадсан байна. Өөрөөр хэлбэл, нэг жуулчнаас үлдэж байгаа мөнгөн дүн 2000 орчим доллар болж өссөн сайхан мэдээ байна.
Гэвч энэ сайхан мэдээний араас нөгөө л улиг болтол ярьдаг асуудлууд амь бөхтэй байсаар л. Жуулчид ирж, үнэ өсөхийн хэрээр үйлчилгээ “тэг” төвшинд байсаар.
Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.