Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Прокурорын байгууллагад ял эдлүүлэхтэй холбоотой 10 гомдол иргэдээс иржээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

Прокурорын байгууллага энэ сарын 03-07-ны хооронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 322 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1009 гомдол, хүсэлтийг хянажээ.

Хүлээн авсан гомдол, хүсэлтийн дийлэнх нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой байна. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах 4, ял эдлүүлэх ажиллагаатай холбогдох 10 гомдлыг хүлээн авсан байна.

Дээрх хугацаанд 265 гомдол, хүсэлтийг хянан шийдвэрлэж, одоо 744 гомдол, хүсэлтийг хянаж байна.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл салбар дахь “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд 28 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг 40 иргэнд өгч ажиллажээ.

Э.Ундармаа: Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт Олон улсын оюуны дасгалжуулагч болж, олон хүнд зүрх сэтгэлийн боловсрол олгох явдал
Э.Ундармаа: Амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт Олон улсын оюуны дасгалжуулагч болж, олон хүнд зүрх сэтгэлийн боловсрол олгох явдал
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд