
Сүүлийн үед Super jump-Тархины фитнесс Олон улсын оюуны дасгалжуулагч нар нийгэмд гэрлийг түгээж Мега үсрэлт 3 арга хэмжээ зохион байгуулж дэлхийн өнцөг булан бүрээс оюуны дасгалжуулагч нар ирж оролцсон төдийгүй. Тэдний нэг болох Олон улсын Мастер Оюуны дасгалжуулагч Э.Ундармаа багшийн сургалтын талаар ярилцлаа.
------------------------------------------
-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө та өөрийгөө танилцуулаач?
Намайг Энхтөрийн Ундармаа гэдэг. Нөхөр 2 охин, хүүгийн хамт амьдардаг. Миний мэргэжил Төрийн захиргааны менежмент магистр зэрэгтэй. Одоо бол Master оюуны дасгалжуулагч хийж байгаа. Мөн Momade агентлагт суралцаж байгаа.
-Оюуны дасгалжуулагч гэж юу вэ?
Дэлхий дээр үүсгэн байгуулагдаад 4 жил гаруй болж байна. 35 жил судлагдаад шилдэг 100 дасгалаас шигшээд 8 дасгал гаргаж ирсэн. 72 улсад 54 хэлээр онлайн хэлбэрээр түгээж байгаа. Мэдээллийн эрин зуун дуусаад Бумбын эрин зуунд бид хөл тавьж байна. Энергийн эрин хүн хүнээ хайрлах, хүн өөрийгөө нээж, өөртөө хөрөнгө оруулалт хийж хөгжихыг хүсэж эрмэлзэж байна. Япон улсад гэхэд хүн рүү төвлөрсөн көүч, сэтгэл зүйч, фитнессийн үйлчилгээг маш өндөр төлбөр төлж авдаг болсон.
SUPER JUMP –ОЮУНЫ ДАСГАЛЖУУЛАЛТ
Super Jump бол хүний дотор байдаг нарыг гэрэлтүүлж, өдөр бүр эрч хүчтэй, эерэг байхад нь тусладаг нарны элч юм.
Super Jump сургалт хүнд өөрөө өөрийгөө хамгийн богино хугацаанд таньж мэдэхэд нь тусладаг. Сократ хэлэхдээ "Өөрийгөө таньж мэдээрэй, тэгсэн цагт та орчлон ертөнц болон бусдыг таньж мэдэх болно" гэсэн байдаг.