Дэлхийн улс орнуудаас хамгийн хатуу хөл хорио тогтоосон Өмнөд Африкт коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дахин сулруулахаар болжээ.
Өмнөд Африкт энэ сарын 20-ноос шөнөөр хөл хорих цагийг багасгаж, үйл ажиллагаа зохион байгуулж буй газрын 50 хувьд хүмүүс хүлээн авахыг зөвшөөрч, согтууруулах ундааг худалдаалж эхлэх гэнэ. “Бид коронавирусний шуургыг тэсэн гарлаа” гэж Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Сирил Рамафоса ард түмэндээ хандан телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Өмнөд Африкт өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд орон даяар хөл хорио тогтоосон бөгөөд өнөөдрийн байдлаар халдварын 650 мянга гаруй тохиолдол илэрч, 15 мянга гаруй хүн нас барсан байна. Өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдлын тоо долоодугаар сард 12 мянга орчимд хүрч байсан бол одоо 2000 орчимд хүрч буурсан байна.