Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Латви, Хойд Европын орнууд руу хямд зардлаар нисэх боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг өчигдөр байгуулсан байна. Хоёр улс хэлэлцээр байгуулснаар шууд нислэг үйлдэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Латви болон Хойд Европын хэсэгт оршин сууж буй манай улсын иргэд болон жуулчид хямд зардлаар зорчих боломж бүрджээ.

Мөн манай улсын агаарын тээвэрлэгчид Хойд Европын орнууд руу шинэ нислэгийн чиглэл нээх, аяллын дугаар хамтран ашиглах зарчмаар нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх юм байна. Хэлэлцээрт Зам, Тээврийн Хөгжлийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви улсын Гадаад Харилцааны Яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар гарын үсэг зуржээ.

Манай улс Латви улстай 1991 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2.3 сая ам.доллар байна.

ТАЛЫН САЛХИ 2024: Моточдын цуглах газар  Цонжинболдог
ТАЛЫН САЛХИ 2024: Моточдын цуглах газар Цонжинболдог
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.