Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАЛЫН САЛХИ 2024: Моточдын цуглах газар Цонжинболдог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Энэ амралтын өдрүүдэд Чонжинболдогт моточид чуулах гэж байна. Энэ жилийн “Талын салхи-2024” фестивальд Орос, Хятад, Солонгосын моточид оролцож байгаагаараа онцлог. Нийт 1500 орчим моточид оролцоно гэдгийг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэллээ. Тэрбээр,

"Бид ес дэх жилдээ "Талын салхи-2024" наадмыг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаад байна. Энэхүү фестивальд зарим моточид өчнөөн мянган километр зам туулж оролцдог. Мөн Монгол Улсад ажиллаж амьдарч буй дипломат төлөөлөгчийн газрын Элчин сайдын яамны ажилтнууд болон олон улсын байгууллагын төлөөлөгч нар, бизнесмэнүүд мото сонирхогчоор оролцдогоороо онцлогтой. Энэ жилийн наадамд 1500 моточид болон дагалдаад сонирхогчид, найз нөхөд, гэр бүл нь цуглана" гэлээ.

Моточид Сүхбаатарын талбайд энэ сарын 8-ны өглөө 10:00 цагаас цуглан нээлтээ хийж, Чонжинболдог руу Энхтайваны өргөн чөлөөгөөр дайран цуваагаар хөдлөх юм байна. Фестивалийн үйл ажиллагаа энэ амралтын хоёр өдөр болох юм байна.

Согтуугаар жолоо барьсан 70 зөрчлийг илрүүлжээ
Согтуугаар жолоо барьсан 70 зөрчлийг илрүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.