Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа: Зөвхөн жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан морины уяачдад цол олгодог болохыг хуульд тусгасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан "Үндэсний баяр наадмын гурав дахь өдөр эрлийз морины уралдаан болдог. Эрлийз морь уяж уралдуулсан уяачдад цол, чимэг олгодог болох асуудал орж ирэх үү" гэх асуултыг тавилаа.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "2013 оноос эхлэн зургаан насны монгол мориноос гадна дээд, дунд, бага насны эрлийз морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын уяачдад цол чимэг олгодог болсон. Хуульд зөвхөн жороо морины уралдаанд түрүүлж, айрагдсан морины уяачдад цол олгодог болох асуудлыг тусгасан" гэж хариуллаа.

Улмаар Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн олонх нь УИХ-аар хэлэлцэхийг дэмжив.

Зүүн Өмнөд Азийн зарим улс орнуудад үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ
Зүүн Өмнөд Азийн зарим улс орнуудад үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас 16 хүн нас барж, 2000 гаруй хүн дарагджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ