Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эдийн засаг 7.8 хувийн өсөлттэй гарч инфляци 6.4 хувьд хүрч буурснаар төв банкны зорилтот түвшинд хүрлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

Өнөөдөр төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн банк санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр "Монгол Улсын эдийн засаг 2024 оны нэгдүгээр улиралд 7.8 хувийн өсөлттэй, инфляци Монголбанкны зорилт түвшин рүү амжилттай буурлаа. Гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларын босго давж түүхэн дээд хэмжээнд хүрлээ" гэж онцолжээ. Мөн түүний мэндчилгээндээ дурдсанаар банк, санхүүгийн салбар 100 жилийн босгон дээрээ Монгол Улсын эдийн засаг, банк санхүүгийн салбарт эерэг өөрчлөлт гарч байгааг дурджээ.

Өнөөдөр улсын хэмжээнд инфляци 6.4 хувьтай, Улаанбаатарт 6.1 хувьтай, бодлогын хүү 11 хувь, ам.доллар 3380 төгрөгтэй тэнцэж байна. Дашрам дурдахад, Монголбанк 100 жилийн ойгоо угтаж Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй "хар жагсаалт"-д багтсан иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг нэг удаа өөрчилж тохиргоо хийхээр болсон. Уг шийдвэр энэ сарын 6 хүртэл хүчин төгөлдөр гэдгийг мэдэгдсэн. Мөн тус банкны Мөнгөний бодлогын хорооноос мөнгөний хатуу бодлогыг сулруулж хүүг хоёр нэгжээр бууруулсан билээ.

1 хүн ба бичвэр-н чимэглэл зураг байж магадгүй

Т.Доржханд: Энэ парламентаар хийгдсэн сонсголуудын үр дүнг дараагийн парламентад сөрөг хүчин нь хянаж ажиллах шаардлагатай
Т.Доржханд: Энэ парламентаар хийгдсэн сонсголуудын үр дүнг дараагийн парламентад сөрөг хүчин нь хянаж ажиллах шаардлагатай
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд