Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүч, дулаан хангамж, нийтийн тээвэр зэрэгт 2040 он гэхэд нийт 110.7 их наяд төгрөг шаардлагатай

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулжээ.

Нийслэлийн хэмжээнд нийгмийн суурь хэрэгцээнд шаардлагатай нийтийн зориулалттай дэд бүтцийг бий болгоход эрчим хүч 6.6 их наяд төгрөг, сэргээгдэх эрчим хүч 720 тэрбум төгрөг, дулаан хангамж 1.4 их наяд төгрөг, ариутгах татуургын хангамж 3.3 их наяд төгрөг, аюултай хог хаягдал, хүнсний хангамж, их багтаамжтай нийтийн тээвэр зэрэгт 2040 он гэхэд нийт 110.7 их наяд төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарсан бөгөөд уг зардлыг төсвийн эх үүсвэрээс шийдвэрлэх боломжгүй тул хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах практик хэрэгцээ шаардлага зайлшгүй тулгараад байгааг харгалзан хуулийн төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд аймаг, нийслэлд тодорхой салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэрэгжүүлэх эрх хэмжээг бий болгож, улмаар хэрэгжилтийг хангах үүднээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын бүрэн эрхэд өөрчлөлт оруулахаар тусгасан бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар аймаг, нийслэл нь өөрийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бүс нутгийн хөгжлийг дэмжих, улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн үзүүлэхүйц тодорхой төслүүдийг тодорхойлж, бие даан хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзжээ.

Шинэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ЕБС-иуд сэтгэл зүйчтэй болно
Шинэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ЕБС-иуд сэтгэл зүйчтэй болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.