Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 9-нөөс ихэнх нутгаар ХАЛНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

2024 оны 06 сарын 06-наас 2024 оны 06 сарын 10-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

06-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 09-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 07, 08-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 06-нд нутгийн хойд хэсгээр, 07, 08-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +26...+31 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. 9-нөөс ихэнх нутгаар хална.

“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн удирдлагуудад холбогдох шүүх хурал 5 дахь өдрөө үргэлжилж байна
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн удирдлагуудад холбогдох шүүх хурал 5 дахь өдрөө үргэлжилж байна
 
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.