Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км авто замыг энэ онд ашиглалтад оруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй Хэнтий аймгаас Норовлин сум чиглэлийн 130 км хатуу хучилттай авто замын барилгын ажил энэ онд дуусна хэмээн Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.

Уг авто замын барилгын ажил гэрээний дагуу 2025 оны аравдугаар сарын 30-нд дуусах ч төлөвлөсөн хугацаанаас нэг жилийн өмнө буюу 2024 онд хүлээлгэн өгч байнгын ашиглалтад оруулахаар барилгын ажлыг гүйцэтгэж байна.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 онд авто замын салбарт 7 аймаг, 40 сум, хоёр хилийн боомтыг авто замаар холбох ажлыг эхлүүлэх зорилт дэвшүүлсэн. Нэгдүгээр багцын 68.6 км авто замын гүйцэтгэгч Наранбулаг-Хан ХХК нь 2023 онд эхний 50 км-ыг гэрээт хугацаанаас өмнө байнгын ашиглалтад оруулсан. Үлдсэн хэсэг болох 18.6км авто замыг 2024 онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

“Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээнд оролцох “Сансар“ багийн бүрэлдэхүүнтэй ТАНИЛЦ
“Улаанбаатар Дэлхийн Их Дуулга” тэмцээнд оролцох “Сансар“ багийн бүрэлдэхүүнтэй ТАНИЛЦ
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц