Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн “APES” багт гялалзаж явна

Ангилал
Спорт
Огноо
Унших
2 минут 18 секунд

Монгол Улсын арслан Д.Ганхуягийн хүү Г.Дөлгөөн Үндэсний дээд лигийн IHC Apes багийн Зуны лигийн багт гэрээ байгуулж, өөрийн ур чадвараа гайхуулж байна.

Тэдний баг зуны лигт өчигдөр "Erdenet Miners" багтай тоглож 86:75-ийн харьцаатай хожсон юм. IHC Apes Erdenet Miners багийн тоглолтод Г.Дөлгөөн 30 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 7 дамжуулалт, 5 бөмбөг таслалт, 2 хаалт хийж тогложээ.

Г.Дөлгөөн АНУ-ын коллежийн сагсанбөмбөгийн лигт тоглож байгаад эх орондоо ирсэн юм. Тэрбээр 2023 оны тавдугаар сард их сургуулиа төгсжээ. Ойр тойрныхон нь түүнийг Арслангийн Симба хүү гэж дууддаг аж.

Харин арслан Д.Ганхуягийн хувьд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх, мөн Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн "Генералууд" багийн бүрэлдэхүүнд тоглож байв. Түүний амжилтаас дурдвал.

  • 2000 онд 5 давж улсын начин болжээ
  • 2002 онд 5 давж "Өсөх идэр" чимэг хүртэв
  • 2005 онд 5 давж "Улам нэмэх" чимэг хүртлээ
  • 2006 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг хүртжээ
  • 2008 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртэв
  • 2009 онд 8 даван үзүүрлэж, "Үлэмж бадрах" чимэг хүртсэн
  • 2010 онд 5 давж шөвгөрчээ
  • 2011 онд 5 давж шөвгөрчээ

Чөлөөт бөх

  • Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, "Монгол говь" олон улсын тэмцээний аварга, улсын аварга, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальт. Олон улсын хэмжээний мастер.

Сонгомол бөх

  • Зүүн Азийн наадмын мөнгөн медаль хүртсэн.

Жүдо

  • Дэлхийн АШТ-ий 7-р байрын шагнал (2009)

Самбо

  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт

Сонирхогчдын сүмо

  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль (2006, үнэмлэхүй жин, Осака, Япон) хүртсэн.

Сагсан бөмбөг

  • Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны лигийн Генералууд багт төвийн тоглогчийн байрлалд тоглодог байв.

Мэдэгдэл
Мэдэгдэл
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.