Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Түгжрэлийг бууруулахад нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой. Тиймээс “Зогсоол“ хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад тойрог хурдны зам, их багтаамжийн, олон төрөлт нийтийн тээврийн хэрэгсэл, зогсоолыг шийдэх ёстой. Энэ хүрээнд “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Эхний ээлжид байнгын ажиллагаатай зогсоолууд болон зогсоол байгуулах боломжтой байршлуудыг судална. “Зогсоол” хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлнэ” гэв.

Мөн хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  • Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөөгөө батлаагүй тохиолдолд барилгын зөвшөөрөл олгохгүй байх
  • Хур хог үүсдэг байршлуудад камер суурилуулах
  • Гар дээрх худалдааг цэгцлэх
  • Лаг боловсруулах үйлдвэр болон хог хаягдлыг дахин боловсруулж байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийн тендерийн бичиг баримт боловсруулах
  • Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотойгоор газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.
Бэлчээрийн ургалт нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн бусад нутгаар дунд байна
Бэлчээрийн ургалт нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн бусад нутгаар дунд байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.