Манай улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хоёр өдөр айлчилж, өчигдөр нутаг буцав. Түүнтэй уулзсан манай төрийн өндөрлөгүүд тусгаарлалтад орж, 700 сая юанийн буцалтгүй тусламжийн мөнгө ярианы сэдэв болж үлдлээ. Энэ мөнгийг өнгөрсөн 4 дүгээр сард Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөд хөршид хийсэн айлчлалын үеэр тохиролцож, уржигдар хэлэлцээрт гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Долоо хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны яамны нэгэн танхимд хийсэн уулзалтаараа “Одоо чөлөөт эдийн засаг гэж байхгүй шүү, энэ бол миний баримталж байгаа бодлого” хэмээгээд гадаад өр, зээлийн асуудалд хувийн хэвшил хараа хяналтгүй өр тавьж буйг зэмлэсэн.
Түүний хэлсэн баримтыг шүүж үзвэл зөвхөн БНХАУ-аас авсан өр, зээлийн хэмжээ нь 11.18 хувийг эзэлж байгаа ба 3.4 тэрбум ам.доллар болж байна.
Энэ жил манай улс хоёр их наяд төгрөгийн өр төлбөр төлөх ёстой. Үүний дотор гадаадын хөнгөлөлттэй нөхцөлтэй 270 зээлийн төлбөр 639 тэрбум төгрөг байгаа. Бусад нь бонд, үнэт цаасны төлбөр. Харин БНХАУ-ын хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон 23 зээлийн 85.3 тэрбум төгрөгийн төлбөрийг энэ жил төлөх хуваарьтай байна.
Манай улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг “Өнгөрсөн онд БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр 918 сая ам.долларын 27 төсөл хэрэгжүүлсэн нь дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн хугацаанд хамгийн олон төсөл хэрэгжүүлсэн жил байсан” гэж онцолсон. Тэгвэл энэ жил ямар төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг авч үзье.
- ХЯТАДЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР 6 ТӨСӨЛ: 1 376.3 САЯ ЮАНЬ -
Мазаалай баавгайг байгалийн нөхцөлд нь хамгаалахын тулд түүний амьдрах орчны таатай нөхцөлийг дэмжин тэтгэх замаар боломжтой орон зайг нь тэлэх, амьдрах орчны чанарыг илэрхийлэх түлхүүр хүчин зүйлийн (уст цэг, идэш тэжээлийн нөөц, нуугдах хоргодох боломжтой газар нутаг) нөлөөллийг нэмэгдүүлэхэд оршино.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, 25-р хороо, 26-р хороо, Баянзүрх дүүргийн 12-р хороо, 19-р хороо, Хан-Уул дүүргийн 15-р хорооны сургууль болон Архангай аймгийн цэцэрлэгийн барилгыг тус тус барьж байгаа ба Жанжин клубын ард 147 дугаар сургууль баригдаж дууссан.
Төслийн хүрээнд олон улсын стандартад нийцсэн соёл, спортын арга хэмжээ зохион байгуулах зорилгоор Буянт ухаа спорт ордны тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулна.
БНХАУ-тай хиллэх нийт 13 боомт үйл ажиллагаагаа явуулж байгаагаас хамгийн өндөр ачаалал бүхий том, олон улсын зэрэглэлтэй төмөр болон авто замаар нэвтрүүлэх байнгын ажиллагаатай боомт болох Замын-Үүд, Гашуунсухайт боомтуудын барилга байгууламжийг шинэчилж өргөтгөнө.
Төслийн хүрээнд олон улсын стандартын шаардлага хангасан, физик эмчилгээний өрөө бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон спорт цогцолборыг барьж байгуулна.
Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрийн 9-р хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтөд орж газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцжуулах, түр оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор нийт 21 давхар, 8 орон сууцны барилга, газар доорх 2 нэгдсэн гражийн барилга барьж байгуулна.
- ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН 15 ТӨСӨЛ: 1242.8 САЯ АМ.ДОЛЛАР -
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл: 22.1 сая ам.доллар
Харилцаа холбооны чанар хүртээмжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах зорилгоор нийт 15 хилийн боомт болон 28 сумдыг шилэн кабельд холбоно.
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл: 300.0 сая ам.доллар
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт бүрэн биологи цэвэрлэгээний 250,000 м3/хон хүчин чадалтай цэвэрлэх байгууламж шинээр барьж, ашиглалтад оруулна. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын хөрс, ус, агаарын бохирдол багасч хүн амын ажиллаж, амьдрах нөхцөл сайжрах ба төслийн үр дүнг Улаанбаатар хотын барилгажсан хэсгийн 553600 орчим оршин суугч, гэр хорооллын 30 орчим хувь ба нийт 772000 орчим оршин суугчид хүртэнэ.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Шинэ зууны боловсрол төсөл: 45.7 сая ам.доллар
Төслийн хүрээнд нийслэлийн 97, аймгийн төвийн 55, сумын 473, нийт 625 сургуулийн шилэн кабель бүхий интернетийн үйлчилгээг хүртэх боломжтой болно. Түүнчлэн, боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сүлжээг бий болгох нөхцөл бүрдэх бөгөөд төслийн хүрээнд нийт 25 мянган компьютер нийлүүлж сургуулийн багш нарыг 100% зөөврийн компьютерээр хангаж, сурагч, багш нарын хооронд мэдээллийг түргэн шуурхай авах, Е-контентыг хэрэглэх орчин бүрдэнэ.
Өрсөлдөх чадвартай дээд боловсрол төсөл: 25.0 сая ам.доллар
МУИС-ийн хичээлийн 6 дугаар байрыг шинэчлэн барих ба номын сангийн автоматжуулалт, мэдээлэл сүлжээний аюулгүй байдлыг хангасан орчин үеийн ухаалаг систем бүхий тоног төхөөрөмжийг суурилуулж сургалт судалгааны шинэлэг орчин бүрдүүлнэ. Төсөл хэрэгжсэнээр дараах үр дүнд хүрнэ.
БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын үлдэгдэл хөрөнгөөс хэрэгжүүлэх салбарын хөгжлийн багц төсөл, арга хэмжээ: 233.2 сая ам.доллар
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл хөрөнгөөс Дэд бүтэц, авто зам, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн салбарын хөгжлийн багц төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Дэд бүтэц төсөл - Нүхэн гарц төсөл: 40.0 сая ам.доллар
Нийслэл хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үндсэн зорилтын хүрээнд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд 6 байршилд авто-тээврийн хэрэгжүүлнэ. Үүнд:
1. СХД, Москвагийн гудамж, үйлдвэрчний эвлэлийн гудамжны уулзвараас урагш Нөхөрлөлийн гудамжтай холбох автозам, нүхэн гарц
2. БГД, Нарны замын баруун, төмөр замын зоорьноос урагш Тээвэрчдийн гудамжтай холбох автозам, нүхэн гарц
3. СБД, Энхтайвны гүүр баруун талд, Нарны зам, Моннисын урд уулзвараас Дундголын гудамжтай холбох авто зам, нүхэн гарц
4. БЗД, Нарантуулын уулзвар, Нарны зам болон Их хүрээ гудамжны уулзвар, нүхэн гарц
5. БЗД, Ахмадын хорооллын зүүн урд буюу нарны замаас урагш хүннүгийн гудамж хүртэлх авто зам, нүхэн гарц
6. БЗД, Жанжин клубын автозамаас урагш Хүннүгийн гудамж хүртэлх автозам, нүхэн гарц сэл зорчих нүхэн гарцын байгууламж, төмөр замын гармуудыг байгуулна.
Дэд бүтэц төсөл - Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл: 60.0 сая ам.доллар
Ногоон Улаанбаатар 2030 хөтөлбөр, Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн зорилтын хүрээнд хотоор дайран урсах Сэлбэ голын дагуу иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эко, аюулгүй орчныг бий болгох юм. Нарны замаас хойд чиглэлд Дамбадаржаагийн гүүр хүртэл нийт урт 8.5км, 120.7 орчим га талбайг хамарч байна. Нийт автозамын урт 6км урт, нийт дугуйн зам, явган замын урт 9км урт. Нийт ногоон байгууламж, тохижилтын хэмжээ 107.55 га талбайг хамарч байна.
ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
Тосонцэнгэл-Улиастай чиглэл Загастайн давааны 67 км авто зам барих төсөл: 24.0 сая ам.доллар
“Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөр” болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын дагуу Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн Загастайн давааны 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ
Улаанбаатaр хот, аймгийн төвийн гудамж талбайг камержуулах төсөл: 28.5 сая ам.доллар
Төслийн зорилго нь иргэдийн аюулгүй, таатай орчинд амьдрах үндсэн зорилтын хүрээнд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн төвүүдийн зам, гудамж, талбайн камерын хяналтын цэгийг нэмэгдүүлж, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, бүтээмжийг дээшлүүлэхэд оршино.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төсөл: 24.5 сая ам.доллар
Төслийн хүрээнд худалдаж авах техник нь үр тариа, таримал тэжээлийн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа дундаас дээш хүчин чадалтай трактор юм. Энэхүү техник, тоног төхөөрөмжийг тодорхой хувийг урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг урт хугацаатай зээлээр олгох нөхцөлөөр худалдан борлуулахаар төлөвлөж байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжид техникээ шинэчлэхэд томоохон дэмжлэг үзүүлнэ.
Махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төсөл: 78.0 сая ам.доллар
Олон улсын стандарт болон импортлогчийн шаардлагад нийцсэн өдөрт 200 бод, 1000 бог мал төхөөрч ангилан савлах хүчин чадалтай, өдөрт 10 тн махыг дулааны аргаар боловсруулах үйлдвэрийг бүсчлэн байгуулж мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд техник технологийн шинэчлэл хийнэ.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл төсөл: 51.8 сая ам.доллар
Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөж, эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад оршино. Төслийн хүрээнд СС-50 турбогенератор шинээр суурилуулж, хими ус цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг шинэчилж, эсрэг осмосын технологид шилжүүлэх, сүлжээний групп бойлер шинээр суурилуулах, хөргөх цамхаг шинээр барих, 3 км агаарын шугам, ил, далд хуваарилах байгууламж, трансформатор, цахилгаан удирдлага, хамгаалалт, автоматик болон тоног, төхөөрөмжүүдийн хамт суурилуулна.
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл: 288.5 сая ам.доллар
Нийт 96 мвт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барьж ашиглалтад оруулна. Баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, Үүсгүүр хүч чадлын зөв бүтцийг бүрдүүлэх, Импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах, эрчим хүчний хангамжийн аюулгүй байдлыг баталгаажуулан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, системд холбогдон ажиллах нар болон салхин паркын ажиллагааг дэмжих боломжтой, ОХУ-аас импортлож байгаа эрчим хүчийг бууруулж усан цахилгаан станцыг ашиглаж бүс нутгийн эдийн засгийн чадавхыг сайжруулна.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
Туул гол дээгүүр Баянзүрхийн 288 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөр бетон гүүрийг шинээр барих төсөл: 21.5 сая ам.доллар
Төслийн хүрээнд Улаанбаатар хотод шинээр баригдаж буй замын зорчих хэсэгтэй нийцүүлэн замын хөдөлгөөний шинэ урсгалыг бий болгох, дэд бүтцийг байгуулах зорилгоор гүүр барихад оршино. Туул гол дээр шинээр барих Баянзүрхийн 288 у/м гүүрний бүтээн байгуулалтын хүрээнд Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх авто замын урсгал бүрийг 2 эгнээ болгон өргөтгөж, техник ашиглалтын түвшнийг нэмэгдүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замд нэг урсгалын 3 км авто замыг шинээр төлөвлөх юм. Мөн Туул гол дээр шинээр барих Сонсголонгийн 289.4 у/м гүүрний бүтээн байгуулалтын хүрээнд тус гүүртэй холбогдож буй авто замын гүүрний зорчих хэсгийг авто замын зорчих хэсэгтэй уялдуулан өргөтгөж, шинэчлэхээр ажил хийгдэж байна.