Хуульзүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж байгаа юм.
Тус илтгэлийн энэ удаагийн агуулгад
-Сонгох, сонгогдох эрх: 2024 оны сонгуулийн үйл ажиллагаа,
-Хүний эрх хамгаалагч өмгөөлөгч, сэтгүүлчийн өнөөгийн нөхцөл байдал,
-Хүний эрх ба цахим технологи,
-Цахим технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэл
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн эрхийн зарим асуудал
-Шударгаар шүүлгэх эрхийн хэрэгжилтийн асуудлууд багтсан байдаг.