Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

UBN.mn сайтын энэ долоо хоногийн ОНЦЛОХ нийтлэлүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 30 секунд

UBN.mn сайтыг шимтэн уншдаг уншигчиддаа зориулж энэ долоо хоног буюу тавдугаар сарын 27-31-ны өдрүүдэд нийтлэгдсэн онцлох нийтлэл, прогноз, ярилцлагуудыг нэгтгэн хүргэж байна.

СУРВАЛЖИЛГА: Ипотекийн зээлийн эх үүсвэр нэмэгдсэн сургаар орон сууцны үнэ 30 хувиар нэмэгдэх эрсдэл байгаа ч төр өргөн барьсан хуулиараа барилгын салбарт ӨРСӨЛДӨГЧ болж оролцоно

хэлээд харь улсыг зорьсон бэ. Магадгүй хүн бүр ийм тохиолдолтой нүүр тулсан гэж хариулбал хөл дүүжлэх унаа, өөрийн гэсэн байртай болох мөрөөдөл тээж, мөнгөний мөрөөсөл болсон залуусын тоог гаргахад сэтгэл эмзэглэм дүр зураг буух биз. Гэтэл бодит нөхцөл байдал дээр хэдэн сар, жил нойр хоолоо мартаж, хөлсөө дуслуулсан ч орон сууцтай болох залуусын “мөрөөдөл“ үнийн өсөлт дунд улам алсарч байна. Начир дээрээ эд бол зүгээр л бидний хэрэгцээ. Харин өнөөгийн бидэнд мөрөөдөл нь.

Харин энэ хэрэгцээг мэдэрч гаргасан төрийн бүтээл нь ипотекийн зээл. Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.

Б.Пүрэвдорж: С.Баярцогт жагсаалтад орсноор манай намын рейтинг, нэр хүндэд муугаар нөлөөлнө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн нэр дэвшилттэй холбоотойгоор АН-д үүсээд буй цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Энэ сарын 20-нд болж өндөрлөсөн танай намын ҮБХ-ны хурлаар баталсан нэр дэвшигчдийн нэрс батлагдсан өдрөөсөө л хэл ам дагуулж, өнөөдрийг хүртэл улс төрийн халуун сэдэв байсаар байна л даа. Дээрх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намын бүх асуудал нь ил байдаг эрүүл нам. Тодорхой асуудлууд үүслээ гэхэд цаг тухайд нь эрүүлээр хэлэлцээд шийдвэрлэдэг. Тухайн үедээ бухимдалтай зүйл байдаг. Үүнийг нь хэрүүлтэй гэж ойлгоод байх шиг. Жишээлбэл, энэ сарын 20-нд болсон ҮБХ-ны хурал дээр гишүүдийн гаргасан янз бүрийн ааш байна. Тэр бол нийгмийн араншин ямар байна, түүнийг л ҮБХ дээр илэрхийлж буй илэрхийлэл гэж хэлж болно.

Дэлгэрэнгүйг энд -ээс уншаарай.

С.Баярцогт “Женко”, У.Хүрэлсүхтэй тохирч сонгуулийн дараа хамтарсан засгийн үед УИХ-ын дарга болохоор “зураглаж”, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж байна

АН-ынхан сонгууль болохын өмнө хоёр хуваагдав. СЕХ-нд ном ёсоороо нэг тогтоол очих ёстой. Гэвч нэр дэвшүүлэлтийн нэг тогтоол, үүнд засвар хийсэн гэсэн агуулгатай хоёр бичиг хүргэгдэж ирлээ. Арга ядсан СЕХ-ныхон өчигдрийн дотор АН-ыг эцсийн шийдлээ өгөхийг шаардаж, хэвлэлийн хурал хийснээр бүх зүйл тодорхой болж гол усаар нэг АН-ын дотоод зөрчлийг үзэж, харах нь тэр.

Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.

Б.Лакшми: Лу.Гантөмөр МАН-д давуу тал бий болгож, АН-ыг ялагдал хүлээх нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн

УИХ-ын 2024 оны сонгуульд АН тойргууд болон жагсаалтад нэр дэвшигчдээ тодруулахдаа ямар алдаа гаргаж, түүний үр дагаварт нам дотроо төдийгүй хуулийн хүрээнд ямар асуудал тулгарч буй талаар Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.

ЛУ.ГАНТӨМӨР ДАРГА ӨӨРИЙНХӨӨ “НО”-Г НУУХ ГЭЖ ИЙМ ЗҮЙЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ХАРДАХААР...

-Урилга хүлээн авч ярилцаж байгаа танд баярлалаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт улс төрийн намууд хуульд заасан хугацаандаа амжиж нэр дэвшигчдээ тодрууллаа. АН-ын хувьд нэлээд маргаан, дуулиан дагуулсан долоо хоног болж өнгөрлөө. Тэр өдөр нэр дэвшүүлэх үйл явц хэрхэн өрнөсөн юм бэ?

-Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг баруун төвийн үзэл баримтлалтай нам гэдгээр нь анхаарах ёстой. Яг энэ утгаараа сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэх процесс нь өөрөө эрүүл зарчмаараа явагдах ёстой байсан. Гэтэл хамгийн анх 03 дугаар сарын эхээр тойргуудад горилж байгаа хүмүүсээ тодруулж, хүсэлтийг нь аваад явсан байдаг.

Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.

ББСБ зээлээр олгосон автомашиндаа эзэнд нь хэлэхгүйгээр БАЙРШИЛ тогтоогч суулгах болжээ

Шатахуун бага зарцуулдаг приус маркийн автомашиныг монголчуудын дийлэнх олонх унадаг. Улаанбаатарын замаар "урсаж" байгаа авто машиныг харахад л ойлгомжтой. Гэвч иргэдийн түрийвч хоосон байгаа нь банк бус санхүүгийн байгууллагын /ББСБ/ өгөөш болж байна гэхэд буруудахгүй. Тухайлбал, ченжүүд 10 автомашин зарахад 7-г нь банк бусаар үлдсэнийг нь бэлэн мөнгөөр авдаг гэнэ. Ихэвчлэн цалингийн зээлтэй хүмүүс ББСБ-аас өндөр хүүтэй автомашины зээл авдаг. Үүнээс харахад бэлэн мөнгө яахын аргагүй “нүдний гэм” болжээ.

Дэлгэрэнгүйг энд-ээс уншаарай.

ТОМИЛОЛТ: Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан төмөр зам ХЯТАДААР хязгаарлагдахгүй

Хилийн зурвасын тэг цэг, төмөр зам энд хүрээд зогсжээ. Урд хөршийн Сэхээ боомттой ган замаар холбогдох түүхэн эхлэл болсон энэ газар Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомт юм.

Одоогоор хоёр улс хил дамнасан ган замаар холбогдоогүй ч галт тэрэгний дуу хангинах өдөр ойрхон. Ийм итгэл тээсээр монголчууд гурав дахь төмөр замаа барьж дуусгалаа.

Гагцхүү галт тэрэгний дуу хангинах нааштай өдрийг чих тавьж хоног тоолон хүлээж буй. Хятадын Сэхээ боомттой холбогдох хил дамнасан нарийн царигтай төмөр зам барихад “хуруу дарам” зай л үлджээ.

Дэлгэрэнгүйг энд -ээс уншаарай.

ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД: Улаанбаатарт 22 хэм дулаан
ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД: Улаанбаатарт 22 хэм дулаан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.