
Урин дулаан цаг ирж, хүүхдүүд гадаа тоглох нь нэмэгдэж буй энэ үед эцэг эх, асран хамгаалагч та бүхэнд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад тань туслах дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хүүхэд тань хаана, хэнтэй, юу хийж тоглож байгааг анхаарч ажиглаарай.
- Тоглож байгаа газрыг үе үе очиж шалгах нь эрсдэлээс сэргийлнэ.
- Замын ойролцоо тоглуулахгүй байх, машин их явдаг гудамж, замын хажууд тоглуулах нь ослын эрсдэл өндөр байдаг.
- Тоглоомын талбай, аюулгүй орчинд тоглуулахыг хичээгээрэй.
- Гулсуур, савлуур зэрэг тоглоомыг урьдчилан шалгаж, эвдэрч хэмхрээгүй эсэхийг шалгаарай.
- Орой болон харанхуй болсон үед хүүхдээ тод өнгийн хувцастай байлгах нь жолооч нарт харагдах байдлыг нэмэгдүүлнэ.
- “Зам хөндлөн гарахдаа сайн харж байгаарай”, “Танихгүй хүнтэй бүү яриарай” гэх мэт ахуйн аюулгүй байдлын дүрмийг тогтмол сануулж байх нь зүйтэй.
