Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Урьдчилан сэргийлэх багцын үзлэгт 14 мянган багш, ажилтан хамрагджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 38 секунд

Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран боловсролын байгууллагын багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах удирдамжийг  батлан хэрэгжүүлж байна.

Үзлэгийг Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/420 дугаар тушаалаар баталсан Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах журам, товлолын дагуу Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр хийж байгаа аж.

ЭМЯ-наас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийж байгаа Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

БГД-ийн ЕБС-ийн 40 дүгээр сургуулийн багш, ажилтан хамрагдаж байв. Тус төв урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ хийх эмч, мэргэжилтэнг бэлтгэн багш, ажилтанд ачаалалгүй тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Эрүүл мэндийн тухай хуульд тусгаснаар Ажил олгогч товлолын дагуу өөрийн байгууллагын ажилтныг урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэгт хамруулах үүргийн дагуу 40 дүгээр сургуулийн захирал, нийгмийн ажилтан багш, ажилтны ажлын цагийг зохицуулж, товлолын дагуу төлөвлөн хамруулж байлаа.

Одоогийн байдлаар нийт 53 мянган багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багц үзлэг, шинжилгээнд хамруулахаас 14 мянга гаруй багш, ажилтан хамрагдаад байна.

МУ-ын Засгийн Газарт 7 сая ам.доллартай тэнцэх буцалтгүй тусламж үзүүллээ
МУ-ын Засгийн Газарт 7 сая ам.доллартай тэнцэх буцалтгүй тусламж үзүүллээ
 
Ч.Лодойсамбуу: Автомашины татвар, зам ашигласны төлбөр нэмэх асуудал УИХ-аар орж ирвэл би дэмжихгүй
Ч.Лодойсамбуу: Автомашины татвар, зам ашигласны төлбөр нэмэх асуудал УИХ-аар орж ирвэл би дэмжихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.