Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улиастайн гүүрэн дээр 2 автомашин мөргөлдөж, таван хүн гэмтжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хорооны Улиастайн гүүрний баруун талд 2 автомашин мөргөлдөж, таван хүн гэмтсэн осол өнөө өглөө 06.12 цагт гарчээ.

Ослын дуудлагаар нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиж иргэн Б /41 настай, эрэгтэй/, иргэн А /18 настай, эрэгтэй/ нар хавчуулагдсан байсныг 15 минут ажиллаж гаргасан.

Мөн иргэн Э /62 настай, эрэгтэй/, Н /33 настай, эрэгтэй/, Ц /35 настай, эрэгтэй, ухаангүй/ нарт эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн өвчин намдаах булчин тариа хийж, ГССҮТ-д тээвэрлэн хүлээлгэн өгч, ослын газрыг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн зохицуулагчид хүлээлгэн өгчээ.

Гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
Гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.