Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цогтой үнсээ ил асгаснаас түймэр гарч, байгаль экологид 353 сая төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Дорнод аймгийн Баяндун сумын иргэн Б цогтой үнсээ ил задгай асгаснаас үүдэн түймэр гарчээ. Байгаль экологи эдийн засгийн үнэлгээгээр 353 сая төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

Улмаар цагдаагийн байгууллагаас иргэн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 24.7.1-т "Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодод хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон, их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.

С.Баярцогт “Женко”, У.Хүрэлсүхтэй тохирч сонгуулийн дараа хамтарсан засгийн үед УИХ-ын дарга болохоор “зураглаж”, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж байна
С.Баярцогт “Женко”, У.Хүрэлсүхтэй тохирч сонгуулийн дараа хамтарсан засгийн үед УИХ-ын дарга болохоор “зураглаж”, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ынхан эсэргүүцэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд