Б.Хурц О.Баасанхүүг тойргоо өгөхийг шаардан дарамталжээ

Огноо
Унших
1 минут 57 секунд

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах комиссын гишүүд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий хүмүүс байсан бөгөөд гол төлөв түүний фракцын гишүүдийн жагсаалтад оруулсан юм. Гэвч АН-ын гишүүд нэр дэвшүүлэлт шударга бус явагдсан, хурал тарсан шөнө жагсаалтын нэрсийг сольсон, дүрмийн бусаар нэр дэвшигчдийг тодруулсан гэж үзэж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа намаасаа гарахаа зарлаж, Ц.Жадамбаа, П.Нүрзэд, Н.Жавзанпагма зэрэг цөөнгүй гишүүд нь нэр дэвшихээс татгалзаж эхэлсэн байна. Гэтэл Ардчилсан намын нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах комиссын гишүүн, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ үзэл бодлоо илэрхийлсэн АН-ын гишүүдээ айлган сүрдүүлж, дарамталж байгаа мэдээлэл байна.

Тэднийг Л.Гантөмөр болон өнөөгийн АН-ын удирдлагыг шүүмжлэхийг хориглож, чимээгүй байхыг ятгажээ. Мөн АН-аас Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээ зарлаж байсан Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурцыг нэр дэвшүүлэлгүй, энэ тойрогт УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг сойсон. Харин Б.Хурц түүний нэрийг татуулж, өөрөө оронд нь нэр дэвшихээр мөн л дарамталж, О.Баасанхүүг шахаж байгаа аж.

Б.Хурцын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн захиалгаар Чимгээ, Содномдаржаа нарыг Зориг агсныг хөнөөсөн хэрэгт гүтгэн эрүү шүүлт тулган хэлмэгдүүлсэн нь нотлогдож, хувийн өс хонзонгийнх нь улмаас шийтгүүлсэн олон хохирогчид ам нээж, олон нийтэд хандаж эхэлсэн тул УИХ-ын гишүүн болж, хамгаалалтад орохоор улайрч байгаа бололтой.

ЧУУЛГАН: Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ
 
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа
Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Говь-Алтай аймгийн Цогт, Цээл сумын иргэд сонгогчидтой уулзлаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц