Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүргийн 2, 14 цэцэрлэгүүдэд хоолны шим тэжээлийн цахим системийг нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээлийн удирдлагын системийг бий болгох, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах загвар бий болгох, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг тогтвортой явуулах системийг бий болгох зорилготой “Улаанбаатар хотын цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежментийг сайжруулах” төсөл хэрэгжиж байгаа юм.

Төслийн хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний жишиг загвар төсөл байгуулах, нийслэлийн цэцэрлэгийн хоол, шим тэжээлийн удирдлагын системийг нэвтрүүлэх, холбогдох төрийн байгууллагуудын мэргэжилтнүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, сургалтын гарын авлага, мэдээлэл сурталчилгааны материалууд боловсруулах зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөсөн.

Энэ ажлын хүрээнд цэцэрлэгийн хоол шим тэжээлийн цахим системтийг нэвтрүүлж эхэлсэн бөгөөд туршилтын журмаар Сүхбаатар дүүргийн 2, 14 дүгээр цэцэрлэгүүд дээр хэрэгжүүлж байна. 

Уг төслийн гэрээг 2017 оны 11 дүгээр сард БНСУ-ын KOICA олон улсын байгууллага, “WITH” төрийн бус байгууллагын санхүүжилтээр Нийслэлийн Боловсролын газар болон ШУТИС, Үйлдвэрлэлийн Технологийн сургууль хамтран 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Боловсролын Газар

Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчнөөр тодорчээ
Л.Месси хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчнөөр тодорчээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -11 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -11 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.