“Forbes”сэтгүүлийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчдийн жагсаалтыг Испанийн “Барселона” багийн довтлогч Л.Месси 126 сая ам.долларын ашиг орлогоор тэргүүлсэн байна. Харин жагсаалтын хоёрдугаарт Италийн "Ювентус" багийн довтлогч Криштиану Роналду бичигджээ.
Криштиану Роналду жилийн дотор 117 сая ам.доллар олсон бөгөөд зар сурталчилгаанаас олсон орлого нь Мессигийнхээс 13 сая ам.доллароор илүү байна. Түүнчлэн Францын “Пари Сен-Жермен” багийн довтлогч Неймар 96 сая ам.доллароор гуравдугаарт, Килиан Мбаппе 47 сая ам.доллароор дөрөвдүгээрт бичигджээ.
Жагсаалтыг цааш нь Английн "Ливерпуль" багийн довтлогч Мохаммед Салах (Египет, 37 сая ам.доллар), Английн "Манчестер Юнайтед" багийн хагас хамгаалагч Поль Погба (Франц, 34 сая ам.доллар), “Барселона” багийн довтлогч Антуан Гризманн (Франц, 33 сая ам.доллар),, Испанийн “Реал” багийн довтлогч Гарет Бэйл (Вэльс, $29 сая ам.доллар), Германы “Бавария” багийн довтлогч Роберт Левандовский (Польш, 28 сая ам.доллар), "Манчестер Юнайтед" багийн хаалгач Давид Де Хеа (Испани, 27 сая ам.доллар) нар багтсан байна.