Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн улмаас иргэдийг “Вензоу” буудалд тусгаарлажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:04 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор 240 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-40, өндөр настан-12, эрүүл мэндийн шалтгаантай-21, бусад шалтгаантай-167 иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Ворлд Монголиа, Би Жи зочид буудал, Баянбайгаль амралтын газарт тусгаарлахаар төлөвлөөд байсан.

Гэтэл өнгөрсөн шөнө орсон усархаг аадар борооны улмаас Төв аймгийн  Батсүмбэр сум орчмоор үер бууж, авто замаар зорчих боломжгүй болсон тул Баянбайгаль амралтын газар  тусгаарлагдах иргэдийг “Вензоу” зочид буудалд байрлуулах зохицуулалтыг хийлээ.

“Вензоу” зочид буудал нь дөрвөн удаагийн нислэгээр ирсэн 419 иргэний тусгаарлалтыг хүлээн авсан бөгөөд дараагийн захиалгат нислэг буюу өнөөдрийн /2020.09.15/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдыг хүлээж авахаар бэлтгэл хангаад байсан юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

 
 
Богд хааны ордон музей дэлхийн үзвэрийн шилдэг 10 хувьд багтжээ
Богд хааны ордон музей дэлхийн үзвэрийн шилдэг 10 хувьд багтжээ
 
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ,  Davaidasha, Becca нарын  300 гаруй уран бүтээлч оролцоно
Хүүхдийн баярын төв тайзны тоглолтод Foux, ThunderZ, Davaidasha, Becca нарын 300 гаруй уран бүтээлч оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.