Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банкууд уул уурхайн салбарт олгох зээлийн шалгуураа чангална

Огноо
Унших
1 минут 1 секунд

Монголбанк бодлогын хүүг 12 хувь болгож, өр орлогын харьцаа 40/60 хувь байсныг 50/50 болгон чангаруулсан билээ. Энэ нь арилжааны банкуудад "зээл олголт хумигдана" гэж ойлгож болох юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар томоохон банкууд аж ахуйн нэгжийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдэд олгох зээлийн шалгуурыг чангаруулаад буй юм. Тэгвэл энэ улиралд арилжааны банкууд аж ахуйн нэгжид олгох зээлийн шалгуураа бага зэрэг сулруулах төлөвтэй байгааг Монголбанк тайландаа дурджээ.

Арилжааны банкуудын төлөвийг харвал оны хоёрдугаар улиралд худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг хэвээр нь хадгалж, бусад салбарт олгох зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулах бол уул уурхайн салбарын зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулах нь.

ИЦББХ: УИХ-ын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо
ИЦББХ: УИХ-ын 2024 оны 52 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо
 
16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлжээ
16 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.