Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уул уурхай, худалдаа үйлчилгээний салбарын бизнесийн зээл эрчимжив

Огноо
Унших
0 минут 55 секунд

2024 онд банкны систем дэхь нийт зээлийн өсөлт аравдугаар сард 31.4 хувьд хүрч нэмэгджээ. Зээлийн ангиллаар авч үзвэл хэрэглээ, ипотекийн зээлийн өсөлт тогтвортой хадгалагдсан бол бизнесийн зээлийн өсөлт үргэлжилж 31.3 хувьд хүрч эрчимжсэн байна.

Эдийн засгийн салбаруудаар нь харвал, худалдаа, үйлчилгээ, уул уурхайн салбарын зээл бизнесийн зээлийн өсөлтийн 64 орчим хувийг бүрдүүлж байгааг Монголбанк тайландаа дурджээ. Эдийн засгийн идэвхжил 2024 оны эхний хагас жилд тогтвортой байж, өмнөх оны мөн үеэс 5.7 хувиар өссөн бөгөөд сүүлийн саруудын тоон мэдээллээс үзэхэд эдийн засгийн идэвхжил гуравдугаар улиралд ч мөн хэвээр хадгалагдсан байна.

СУИС-ийн захирал Э.Сонинтогос:  Бид нийгмийг соён гэгээрүүлэх асар том хариуцлагатай учраас энэ чиглэлд анхаардаг
СУИС-ийн захирал Э.Сонинтогос: Бид нийгмийг соён гэгээрүүлэх асар том хариуцлагатай учраас энэ чиглэлд анхаардаг
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.