Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: БГД-т АН-аас С.Эрдэнэ, Б.Баттулга, Ц.Алтанцэцэг нарыг нэр дэвшүүлэхээр боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

АН-ын ҮБХ-ны хурлаар УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд тойрогт болон жагсаалтаар өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорсон. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүрэгт Ардчилсан намаас дараах гурван хүн нэр дэвших эрхээ авчээ. Тодруулбал,

УИХ-ын гишүүн асан, Баянгол дүүргийн АН-ын дарга С.Эрдэнэ

АН-ын ҮБХ-ны гишүүн Ц.Алтанцэцэг

Ардчилсан хүчний холбооны Гүйцэтгэх захирал Б.Баттулга нар нэр дэвших эрхээ авсан байна. Эдгээрээс заримынх нь намтарыг танилцуулъя.

Цэрэндуламын Алтанцэцэг

Мэргэжил:

Нягтлан бодогч-эдийн засагч, хөрөнгийн үнэлгээчин

Эрдмийн зэрэг, цол:

Магистр

Төгссөн сургууль:

СЭЗДС, МУИС, Удирдлагын академи

Ажилласан байдал:

  • 1988-1992 онд “Их тэнгэр” цогцолборт нягтлан бодогч,
  • 1992-1996 онд “Тахь Инвест” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор,
  • 1996-1998 онд “Голден Тайгер” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор,
  • 1998-2002 онд “Бармаш” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор,
  • 2002-2005 онд ”Дорнын говь” ХХК-д ерөнхий нягтлан бодогчоор,
  • 2005-2006 онд ”Ситифон” ХХК-д ерөнхий нягтлан бодогч
  • 2007-2011 онд “Ололт-Аудит” ХХК буюу одоогийн ”Пантер Мидланд-Аудит” ХХК-аудитор, гүйцэтгэх захирал,
  • 2011-2012 Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд сайдын зөвлөх
  • 2012-2013 Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга
  • 2013-2015 УБ хотын ЗДТГ-т хотын захирагчийн эдийн засаг эрхэлсэн зөвлөх
  • 2015-2016 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга
  • 2016 оноос Пантер мидланд аудитын ТУЗ-ын дарга

Харин АХХ-ны Гүйцэтгэх захирал Б.Баттулга нь төрд 12 жил ажилласан туршлагатай. Олон улсын харилцааны судлаач, дипломат мэргэжилтэй. Тэрбээр өмнө нь БНСУ-д суугаа Консулаар ажиллаж байжээ.

Маргааш бүх нийтээрээ АМАРНА
Маргааш бүх нийтээрээ АМАРНА
 
Б.Хурцыг Тайваньд суух төлөөлөгчөөр томилохыг зарим иргэд ЭСЭРГҮҮЦЭВ
Б.Хурцыг Тайваньд суух төлөөлөгчөөр томилохыг зарим иргэд ЭСЭРГҮҮЦЭВ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.