Энэ удаагийн парламентын хугацаанд хийхээр хүлээлт үүсгээд буй сонсголуудын нэг нь ашигт малтмалын лицензийн асуудлаарх нээлттэй сонсгол юм.
“Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг даргалж буй.
Тэгвэл тус түр хороо сонсголд оролцох гэрчүүдийн нэрс болон товоо маргааш 11:00 цагт нийтэд танилцуулахаар болжээ.