Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох сүүлийн тэмцээн Унгарын Дебрецен хотод болж өндөрлөлөө. Монгол улсын шигшээ баг хагас шигшээд Польш улсын шигшээ багийн эсрэг тоглож 22:20 онооны харьцаатай хожигдсон. Уг тоглолтод хожсон бол Монгол олимпийн эрх авах байв.
Тэгвэл сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч асан С.Тулга өөрийн цахим хуудаснаа:
-Хайран залуус минь. Ёстой супер мундаг домогт хөвгүүд юмаа. Монгол түмний бахархлын төлөө багшаар нь цүнх болон ус ундаа зөөлгөчихгүй дээ. Даан ч маш харамсалтай юм аа. Залуустайгаа зүтгэсэн хориод жилийн хөдөлмөр минь, дийлдэшгүй Монх, Bull Дэкийгээ бодохоор багш Shifu нь газар дэлхий цөмөрсөн юм шиг адилхан хэцүүгээс хэцүү байна даа.
Хоёр залуу минь та 2 Монголын домогт тоглогчид шүү. Хоёр мундаг дүүтэй чинь чадвал боломж олдвол Олимп дэлхийгээс хамтдаа медаль авах болно.
Амьдрал үргэлжилнэ, хэдүүлээ хамтдаа Монгол түмэндээ бахархах маш том бахархал бий болгосон шүү. Эрүүл саруул байхад амьдрал болдог л юм байна. Бүтэн нэг жил амьдралыг бүх зүйлсийг маш сайн ойлголоо. Одоо бүгдээрээ хэнд ч буруу өгөөд яах вэ дээ. Team Mongolia. Бид Нэг Монголчууд.