Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Наранчимэг: Сонгуульд бие даан оролцох хүсэлтээ гаргасан 77 хүнээс хоёр нь мөрийн хөтөлбөрөө татаж авсан байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 77 бие даан нэр дэвшигч ҮАГ-т хуульд заасан хугацаанд мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байдаг. Тэгвэл тэдгээрээс хоёр нь мөрийн хөтөлбөрөө татан авчээ. Энэ тухай ҮАГ-ын Санхүү, нийцлийн аудитын газрын захирал Ц.Наранчимэгээс тодрууллаа.

Тэрбээр "ҮАГ-аас бие даан нэр дэвших хүсэлтээ гаргасан бие даагчдын мөрийн хөтөлбөрийг Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нийцсэн эсэхийг шалгаж үзэн дүгнэлтээ гаргажээ. Ингэхэд хоёр бие даагч өөрсдийн мөрийн хөтөлбөрөө татаж авсан бөгөөд энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтээ гаргаж, мөрийн хөтөлбөрөө баталгаажуулсан 75 хүн сонгуульд оролцох эрхтэй болж буй юм.

Нөгөө талаас мөрийн хөтөлбөрийг хэрхэн томьёолох вэ гэдэг нь хуульд тодорхой бус байна. Мэдээж сонгуулийн тухай хуульд зааснаар хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн байх ёстой. МУ-ын "Алсын хараа-2050"-тай нийцэж, янз бүрийн мөнгөн амлалтуудыг өгөхгүй байх гэсэн тодорхой заалтууд бий. Ихэнхдээ гарч байгаа зөрчлүүдийн тухайд зарим бие даагч нар болон улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт амлалт тусгасан байдал багагүй гарсан. Тэр бүгдийг бид засаж сайжруулаад дахин хүргүүлэх зөвлөмж өгч ажилласан байгаа.

Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
Пара таеквондогийн тамирчид хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ
 
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Ж.Баярмаа: Биднийг “Тэмбүүтэй“ гэж гүтгэсэн нь МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.