Төрийн албаны 2024 оны хоёрдугаар улирлын шалгалтын хуваарь гарчээ. Бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч нийслэл болон Говь-Алтай аймагт энэ сарын 22, 25-нд, үлдсэн 20 аймагт энэ сарын 22-нд зохион байгуулагдана.
Төрийн албаны салбар зөвлөлөөс товлон зарласан газарт шалгалт авна. Шалгалтад оролцогч иргэний үнэмлэхтэйгээ шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирж, танхимд суудлаа эзлэх шаардлагатай. Иргэний үнэмлэхээ шалгуулж танхимд нэвтэрнэ.
Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ Та нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол шалгалтын цахим системд ДАН-аар нэвтрэн нууц үгээ солино. Товлосон өдөр, цагаас хоцрохгүй байхыг анхааруулж байна.