Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарт холбогдох ногоон автобусны хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 21 секунд

Өнгөрөгч онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан "Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой Ж.Сүхбаатар, А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.05.20/ болно. Урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд /2024.04.24/ товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшлуулаад байсан юм.

Эргэн сануулахад, АТГ-ын шалгалтын явцад "ногоон автобус"-нуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоон зарласан. Одоогийн байдлаар тус хэрэгт 24 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж буй бөгөөд тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Мөн түүнчлэн эл асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол маргаашаас эхлэн хоёр өдөр үргэлжилэх юм.

Чинзо: Анар бид хоёр сайн найзууд хэвээрээ байгаа
Чинзо: Анар бид хоёр сайн найзууд хэвээрээ байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.