Улсын хэмжээнд Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцохоор 3092 иргэн бүртгүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад улсын хэмжээнд нийт 3092 иргэн бүртгүүлжээ. Үүнээс 1540 иргэн Улаанбаатар хотод шалгалт өгч байна.

Нийслэлийн төрийн албаны шалгалт энэ сарын 2-5-ны хороонд үргэлжлэх бөгөөд өдөрт 4 ээлжээр нэг удаад 100 иргэн шалгалт өгөхөөр зохион байгуулж байна.

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 6992 иргэн төрийн албаны шалгалтад бүртгүүлж 4740 иргэн шалгалт өгч, үүнээс 2094 иргэн тэнцэж төрийн албаны нөөцөд бүртгүүлсэн байна. Төрийн албан шалгалт нь 100 хувь цахимаар явагддаг бөгөөд хөндлөнгийн нөлөөлөлгүй, ил тод нээлттэй явагддаг билээ.

ЭСЯ: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнууд агаарын хилээ хаасан
ЭСЯ: Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Кувейт, Катар, Бахрейн зэрэг орнууд агаарын хилээ хаасан
 
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 3 тохиолдол батлагджээ
Сүүлийн 24 цагт Улаанбурхан өвчний 3 тохиолдол батлагджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!